Д.Отгондалайг 30 сая төгрөгөөр шагнана

Өнгөрсөн шөнө боксын төрлийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө манай тамирчин Д.Отгондалай Францын боксчин Софьян Үмиятай тулалдсан. Улмаар Францын боксчинд 2:1-ээр ялагдаж, "Рио 2016" олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Олимпийн наадмаар өндөр амжилт гаргасан тамирчинд төрөөс мөнгөн урамшуулал олгох тогтоол гарсан байдаг. Тус тогтоолоор:
- Алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг
- Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг
- Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгох журамтай.
Тиймээс ОУХМ Д.Отгондалай олимпийн хүрэл медаль хүртсэн тул Засгийн газраас нэг удаа 30 сая, насан туршдаа сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал авахаар боллоо. Мөн манай жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж 60 сая төгрөгөөр шагнуулахаар болоод байгаа юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ