Өрхийн орлого буурав
2016-08-15

 

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 874.4 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 101.3 мян.төг буюу 10.4 хувиар буурлаа. Үүнд цалин хөлсний орлого 32.6 мян.төг буюу 6.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 31.8 мян.төг буюу 31.9 хувиар буурсан нь голлон нөлөөллөө.

 

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2016 оны 2 дугаар улиралд 948.9 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.3 мян.төг буюу 3.1 хувиар буурсан байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага буурахад хүнсний бүтээгдэхүүний зарлага 24.6 мян.төг буюу 10.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин