“Рио 2016”: Монгол улс 52-т эрэмблэгдэж байна

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимп арав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын баг тамирчдаас жүдо бөхийн төрөлд Д.Сумьяа мөнгө, боксын спортоор 60 кг-д Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 52 дугаар байрт бичигдээд байна.
Нийт медалийн тоогоор АНУ, БНХАУ, Их Британийн баг тамирчид тэргүүлж байгаа бөгөөд АНУ - 67, БНХАУ - 45, Их Британи - 37 медаль хүртжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ