АНУ-ын Луизиана мужид онц байдал зарлав

img

 

АНУ-ын өмнөд хэсэгт орших Луизиана мужид өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний аадар бороо орсоны улмаас үер буусан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Үерийн улмаас онцгой байдлын аврагчид 7000 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулжээ.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар гурван хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болсон талаар аврах албанаас мэдээлэв. 72 цаг үргэлжлэн орсон борооны улмаас Луизиана мужийн ихэнх хэсэг үерт автаж, замын хөдөлгөөн зогсоход хүрчээ.  Орон сууц, албан байгууллагын нэг давхар, дэлгүүр усанд автжээ. Онцгой байдлынхан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн тулд нисдэг тэрэг ашиглаж байна.

 

Үерийн дараа тус мужийн захирагч Жон Эдвардс ирэх есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл онц байдал зарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ