Германд цуврал халдлага гарчээ

Германы Кёльн хотноо цуврал халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сүх болон хутгаар зэвсэглэсэн этгээд иргэд рүү халдсан байна. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт этгээдийг баривчилжээ. Уг хэргээс хэдхэн цагийн дараа мөн хутгаар зэвсэглэсэн этгээд цагдаагийн газрын байрны өмнө нэг иргэнийг гэмтээжээ. Цагдаагийнхан түүнийг мөн баривчилжээ.
Кёльн хотноо гарсан энэ хоёр хэрэг хоорондоо хамааралтай эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Германд өнгөрсөн долоодугаар сард цувралд халдлага болж, долоон хүн амиа алсдан билээ. Уг халдлагын цаана Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий хэмээн Тагнуулын байгууллага үзэж байгаа юм.
Халдлага үйлдсэн этгээдүүд дүрвэгсэд байжээ. Мөн Кёльн хотноо шинэ оны өмнө дүрвэгсэд эмэгтэйчүүд рүү халдаж, хохироосон билээ. Тус хотын 1000 гаруй эмэгтэй бие болон сэтгэл санааны хохирол амсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ