Автобус осолдож, 33 хүн амиа алджээ
2016-08-16

Балба улсын нийслэл Катманду хотоос 70 км-ийн цаана байрлах Каврепаланчок хотод зорчигч тээврийн автобус осолдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ослын улмаас 33 хүн амиа алдсан болохыг эрх баригчид мэдээлсэн байна.

 

Автобус замын хашлага мөргөж, жалга руу унасан аж. Уг автобусанд 38 хүн зорчиж явжээ. “Таван хүн эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байна” хэмээн дүүргийн ажилтан Бал Кришна Балба дахь “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

 

Их хэмжээний аадар бороо орсны улмаас Балбын ихэнх бүс нутагт хөрсний гулгалт үүсчээ. Хөрсний гулгалт үүссэнтэй холбогдуулан уулын бартаатай замаар тээврийн хэрэгсэл явахыг эрх баригчид хориглосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Sanuulga:
Setguulch nert malnuud min guij baina hun baihiin toloo yvaach ! Har muu, medeelel nert hor busadruu tsatshaa boli
2016-08-16
Sanuulga:
Setguulch nert malnuud min guij baina hun baihiin toloo yvaach ! Har muu, medeelel nert hor busadruu tsatshaa boli
2016-08-16
zochin:
er ni ter balba haana ch bai osol garahad medeelj baidgaa bolimoor yum.Oorsdiigoo yay gej baihad davhar gadnii zovlong uuruulj baidgaa bolochee.
2016-08-16