Кендел Женнер айв
2016-8-16

 

Реалити шоуны од Ким Кардашианы дүү Кендал Женнер өнгөрсөн амралтын өдөр 911-рүү залгаж, цагдаа нараас тусламж хүссэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Кендалын Баруун холливууд дахь гэрт нь нэг этгээд орохыг завдсан байна. Тэрбээр твиттертээ “Би их айж байна. Ээжээ надад туслаарай” гэж жиргэсэн аж.

 

Аргагүй эхэнд тэрбээр цагдаа руу залгаж, тусламж хүсчээ. Цагдаагийнхан дуудлага хүлээн аваад 10 минутын дараа Кендалын гэрт иржээ. Энэ үед сэжигтэн зугтсан бөгөөд цагдаагийнхан шуурхай ажиллаж түүнийг баривчилсан гэнэ.  Баригдсан залуу 21 настай бөгөөд тэрбээр “Кендалыг харахыг хүссэн учир гэрт нь ирсэн” гэж цагдаагийнханд хэлжээ.

 

Кендалын ээж Брюс Женнер инстаграмдаа “Охин минь сайн байгаа” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин