Э.Цэндбаатар 23.45 цагт тулалдана

Рио 2015" олимпийн наадмын боксын төрөлд манай улсаас 49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар, 60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар өрсөлдсөн. Тэднээс ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн бол боксчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө өнөө шөнө тулалдана.
Олимпийн наадмын боксын 56кг-д өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар шилдэг наймд үлдэх тулаанаа дэлхийн аваргын хүрэл медальт Беларусын боксчин Дмитрий Асанаутай хийж, 2:1-ээр буулган авсан. Ингэснээр манай боксчин шилдэг наймд үлдэж медалийн төлөө тулалдах эрхтэй болсон юм.
Харин хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивинсонтой тоглохоор болсон байна. Э.Цэндбаатар болон Стивинсон нарын тулаан Улаанбаатарын цагаар 23:45-д явагдана.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ