Цэргийн ажиллагааны үеэр 27 хүн амиа алджээ
2016-08-17

ОХУ-ын сөнөөгч “Tu-22M3” онгоц өчигдөр 20.00 цагийн орчимд Сирийн хэд хэдэн хотод агаараас цохилт өгсөн талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ. “Tu-22M3” онгоц Алеппо, Иблиб болон Дейр аль Зойр хотод агаараас цохилт өгчээ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл эдгээр хотын хилийг хамгаалалтадаа авч, олон улсаас ирж буй хүмүүнлэгийн цувааг дээрэмдэх замаар хотыг эрхшээлдээ оруулахаар тэмцэж буй юм.

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба өчигдрийн ажиллагаа амжиллтай болсныг онцлоод “Хэт даврагчдын хэд хэдэн байршлыг устгасан. Орос болон НҮБ тэргүүтэй олон улсын тусламжийн байгууллагатай хамтран бүслэлтэд ороод буй иргэдийг хотоос гаргаж эхэлсэн” гэж мэдэгджээ.

 

Пентагон “Оросын өчигдрийн ажиллагааны үеэр Сирийн 27 иргэн амиа алдсан” хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ уг мэдээллийг Сирийн төрийн мэдлийн “SANA” агентлаг үгүйсгэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин