П.Орхон, О.Насанбурмаа нар өнөөдөр барилдана
2016-08-17

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимп арванхоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс манай улсын чөлөөт бөхийн тамирчид олимпийн татамид зодоглоно.

 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд манай жүдоч П.Орхон барилдана. Түүний барилдаан Улаанбаатарын цагаар 22.16 цагаас эхлэх бөгөөд аваргын төлөөх барилдаан өглөөний 06.15 цагт болно. Мөн эмэгтэйчүүдийн 69кг –ийн жинд О.Насанбурмаа хүч үзнэ. Түүний барилдаан 22.24 цагаас эхлэх бөгөөд аваргын төлөөх барилдаан өглөөний 07.00 цагт явагдана.

 

Эхний тойрогт П.Орхон Болгарын бөх Мими Христоватай оноолт таарсан бол О.Насанбурмаа  эхний тойрогтоо хийлж улмаар Тайванийн бөх Чень Вень-Линтэй оноолт таарсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүүхдүүдээ дэмжээд захыг нь мушгиад суугаад байж дээ. Мөнх Хөх Тэнгэр та нарыг минь ивээг.
2016-08-17