Эль Чапогийн хүүг хулгайлжээ

Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэрагийн хүүг гэмт этгээдүүд хулгайлсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Өдгөө 29 настай Есүс Алфредр Гузманыг зоогийн газраар үйлчлүүлж байхад нь хулгайлсан хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.
Мексикин нийслэл Мехико хотын La Leche гэх зоогийн газарт зэвсэглэсэн этгээдүүд нэвтэрч, 16 хүнийг хулгайлсан байна. Хулгайлагдсан хүмүүсийн нэг нь Гузманы хүү гэнэ. Хяналтын камерт бичигдсэнээр гэмт этгээдүүд хар баг зүүсэн байжээ. Цагдаагийнхан хулгайлагдсан иргэдийг хайж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ