Баавгай агнасан этгээдүүдийг цагаатгалаа
2016-08-17

Баян-Өлгий аймгийн Алтай сумын тусгай хамгаалалттай “Ёлт” хэмээх газарт бүлэглэн хүрэн баавгай агнасан хэрэг гарчээ. Баавгай агнасан хэргийг тус сумын байгаль хамгаалагч Б, тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч С, Алтай сумын гуравдугаар багийн Засаг дарга Ш болон тус сумын иргэн М, С, Д нар бүлэглэн үйлдсэн байна.

 

Тэгвэл Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллагаас тус хэргийн мөрдөн байцаалтыг дуусгаж, хавтас хэргийг прокурорт шилжүүлжээ. Гэвч  аймгийн прокурор хянаад “Хүрэн баавгайг агнасан нь тогтоогдоогүй, сэжигтнүүд рүү баавгай дайрсан тул аргагүй хамгаалалт хийж, буудсан” гэсэн шийдвэр гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Тухайн үед хэрэгтнүүд тусгай хамгаалалттай газраас баавгай агнаснаа хүлээн зөвшөөрсөн тул тэдний “Сайга”, “Карбин”, “СКС” маркийн бууг хураан авсан байдаг. Энэ дагуу тэднийг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл, Ан агнуурын тухай хууль тогтоомжинд заасанчлан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээсэн, гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хэмээн заасан байдаг.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хуулийг гутаасан амьтас хэдий болтол тэсэх бол?
2016-08-17
zohsin:
batsuuh hangalttai mungu absan baina daa
2016-08-17
Zochin:
T.Batsukh odoo hurdan ajlaa ogood zailah heregtei
2016-08-17
zochin:
saixan shaadag porkuror bn heden togrog awaad darlaal daa todorhoi
2016-08-17
зочин:
ямар юмаа хийж зэвсэглээд баавгайтай газар явж байсан юм. сайн шалгаагүй л байна даа. хуулийн дагуу арга хэмжээ аваачээ.
2016-08-17
Зочин:
Yxsen baavgaig nuxuj shiitgeye
2016-08-17
Зочин:
aimgiin prouror avchijee huurhiii
2016-08-17
solo:
Yahavde huurhi baavgaid ymr huutsulduh hamaatan sadan by bish
2016-08-17
Bat:
Bayanulgiinhun uneg hyarsiig duusgaj bgaa tend huulia cgangatgah heregtei
2016-08-17
бодол:
Монголын шуухийн байгууллага цус ойртсон нь маргашгуй унэн тэд менгетэй хуртэл цус ойртсон
2016-08-17
Зочин:
Тэгээд баавгайнд идүүлээд үхэх үү
2016-08-17
гггг:
Жирийн иргэн ингэсэн бол шуух яаж шийдэх бол
2016-08-17
Зочин:
shuuh hereg alga
2016-08-17
Зочин:
shuuh hereg alga
2016-08-17
Зочин:
Даварсан гөлөгнүүд вэ ясыг нь цайлгаад өгөөч
2016-08-17
эрлэгийн элч:
Ер нь хуулийг гууль болгодог шүүх, прокурорын газрын ажилтан нарт хатуу арга хэмжээ авч баймаар байна. Хотод хүнийг 23 хутгалсан хүнийг амиа хамгаалсан болгоод шийдсэнтэй адилхан шийдвэр Баян Өлгийд гарсан байна шүүдээ.
2016-08-17
Зочин:
Uu za za Xasaguud davarch bn Deed shyyx naaduulaa yasiig n tcaital shorond suulgaad uguurey
2016-08-17