УБТЗ-ыг 1.8 тэрбум төгрөгөөр торгоно
2016-08-17 13:10

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ, 103 яаралтай түргэн тусламжийн төвд хийсэн шалгалтын дүн мэдээг танилцууллаа.

 

ШӨХТГ-аас 2006 онд Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ыг монополь аж ахуйн нэгж гэж хэмээн тодорхойлжээ. Монополь ААН нь үнийн тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой байдаг аж. Гэвч энэ оны зургаадугаар сарын 20-нд тус байгууллагын даргын тарифийн мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифийг нэмэгдүүлсэн байна. Тус байгууллага ШӨХТГ-тай зөвшилцөлгүй үнэ тарифаа  нэмсэн учраас УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасан тухай ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэллээ.

 

Мөн өнгөрсөн долдугаар сарын 22-ны шөнө ШӨХТГ-ын дарга болон байцаагчид яаралтай тусламжийн 103 төвөөр гэнэтийн шалгалт хийжээ.

 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр  “Үдшийн 22:00 цагт биднийг Сүхбаатар дүүрэгт байрлах яаралтай тусламжийн төвд ирэхэд ээлжийн зохицуулагч угтаж авсан. Энэ хэсэгт 12 эмч ээлжид гаран ажиллаж байгаа бөгөөд бүгд дуудлагатай гээд ирээгүй байв.   24 цаг гарч ажилласан иргэн хуулиараа 72 цаг амрах ёстой. Ганц байгаа эмч нь 24 цаг гараад, 48 цаг амрах байдлаар ажиллаж байгаагаа хэлж байсан. Энэ нь хөдөлмөрийн хууль зөрчсөн үйлдэл. 24 цаг гарч ажилласан иргэн хуулиараа 72 цаг амрах ёстой. Хэрвээ энэ хүн ядрах ч юм уу, өвдөх зэргээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болбол хэн оронд нь дуудлагыг нь авах вэ, гээд олон асуудал байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэнийхээ эрүүл мэндийн асуудлаар идэвхтэй тэмцэж байгаа, дараагийн томоохон арга хэмжээг зохион байгуулж ажиллана. Бидний зүгээс яаралтай тусламжийн төвийг муулах, торгох зорилгогүй гэдгийг хэлмээр байна" хэмээв.

 

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэрт шалгалт хийх төлөвлөгөө долдугаар сард гарсан хэдий ч одоогоор захирал удирдлагууд нь солигдсон, тодорхой зохион байгуулалтад орж амжаагүй байгаа учраас шалгалт явуулах боломжгүй байгаа аж. Мөн "Оюутолгой", "Эрдэнэс Таван Толгой" компаниудад  шалгалт хийх удирдамж гарсан. Шалгалтаа эхлүүлсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яг л торгооч Магнай шатхууны компаниудыг торгоод авч чадаагуй худлаа баахан шоудсан эд нар басл адилхан
2016-08-17