Мөнгө тараасан хэрэгт эрүү үүсгэжээ
2016-08-17

 

УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны үеэр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 107 хэрэг бүртгэгджээ. Үүний 56 хэрэг нь Нийслэлд, 51 хэрэг нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тухайлбал сонгуулийн байр шатаасан 1, эд зүйл алдсан 4, нэр дэвшигчийн биед халдсан 2, сонгуулийн сурталчилгааны үеэр хүн нас барсан гэх 1 хэрэг тус тус бүртгэгджээ.

 

Дээрхи хэргүүдийн 103-т эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Харин Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан байж болзошгүй нэг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

 

Мөн УИХ-ын 15 тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшигч  Ч.Хүрэлбаатарын ухуулагч мөнгө тараасан гэх хэрэг шалгагдаж байгаа аж. Энэ талаар УЕПГ-ын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад “Миний ойлгосноор шүүхээс мөнгө тараасан зүйл тогтоогдоогүй гэж мэдээлсэн” хэмээв.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яаг үнэн
2016-08-17
Гуниг:
дээрх хэрэг хэзээ ч зөв шийдэгдэхгүй
2016-08-17