Шинэ автобусны буудлуудын замыг асфальтаар хучив
2016-8-17

 

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас зам засвар, арчлалтын ажлыг хариуцан ажиллаж байна.

 

Энэ сарын 15-ны өдөр тус байгууллагын зам засварын инженер, техникийн ажилтнууд Нарны зам дагуу Саруул төвийн баруун талд, 24-р байрны урд шинээр хийж байгаа буцаж эргэх гарцын хэсэгт 25 метр урт авто замын хашлага, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын замд шинээр хийж байгаа автобусны буудалд замын хашлага тус тус суулгаж, 28.6 тонн асфальтаар хучлаа.

 

Мөн Улаанхуаран орчимд шинээр хийж байгаа автобусны буудлын замыг 36.18 тонн асфальтаар хучсан бөгөөд Хүнсчдийн гудамж, “Алтан тариа” ХХК-ийн урд шинээр барьж байгаа автобусны буудлын суурийг тэгшилж, нягтруулан явган хүний замын хавтан суурилууллаа гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шинэ хотын дарга маш том ажил хийж дээ ккк
2016-08-17