Керри Москвад айлчлав
2016-08-17

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын нийслэл Москва хотноо ажлын айлчлал хийсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр айлчлалынхаа эхэнд Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, сүүлийн үеийн асуудлаар ярилцсан байна. Тэд “Сирийн талаар ярилцаж, Ойрхи Дорнодыг заналхийлээд бус исламын улсын талаар хэлэлцсэн” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлэв.

 

Керри “Сирийн хямралын дуусгавар болгоход АНУ болон ОХУ нягт холбоотой ажиллах хэрэгтэй” гэсэн бол Лавров “Ойрын хугацаанд Ерөнхийлөгч Барак Обама болон Ерөнхийлөгч В.Путин нар уулзах хэрэгтэй. Тэд биечлэн уулзаж, Сирийн асуудлаар ярилцах нь хамгийн зөв. Энэ уулзалт хэрвээ амжилттай болбол Сирид гал зогсч, хилийн цаана гацаад буй тусламж иргэдэд хүрнэ. Өмнө нь удирдагчид Сирид гал зогсоох хэлэлцээр байгуулж байсан” гэж мэдэгджээ.

 

“Удирдагчдын уулзалтын зохион байгуулах ажлыг Цагаан ордон 100 хувь хариуцан ажиллах болно” хэмээн Керри мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Талибаныг өөрсдөө байгуулсан тэгээд дараа нь тэднийгээ дарах гээд одоо болтол Афганистаныг цусанд живүүлж байна.Дараа нь Лалын улсыг байгуулсан одоо тэрнийгээ дарах гээд хүчрэхгүй болохоор оростой хамжаад ухнатаж байна.АНУ ингэж байх ямар ашиг байдаг юм бол. Зэвсгээ л зардаг юм байх даа. Энэ их нүгэл заавал үйлийн үрээр эргэж тусна. Муу даа.
2016-08-17