Н.Энхбаярыг яллагдагчаар татжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас хэд, хэдэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа тухай Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, хээл хахууль авах зэрэг гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан байцааж эхлээд байгаа аж.
Түүнд холбогдох хэрэг одоогоор прокурорын байгууллагад шилжиж очоогүй байгаа юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ