Орланда, Кейти нар гэрлэнэ
2016-08-18

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум болон дуучин Кейти Перри нар хуримаа хийхээр болсон талаар “People” сэтгүүл мэдээллээ. Хос өнгөрсөн сард сүй тавьцгаасан бөгөөд хуримын ёслолоо энэ ондоо багтаан хийхээр болсон гэнэ. Сүй тавьсан гэх мэдээллийг дуучны туслах баталсан билээ. Тэд хуримын ёслолоо Итали эсвэл Хавай арал дээр хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Дуучин бүсгүй инстаграмдаа “Дахин эхлүүлэхээс эмээж байна. Гэхдээ би ирээдүйд юу болохыг мэдэхгүй байгаа ч дахин эхлүүлэхээр боллоо. Намайг битгий буруутгаарай. Намайг битгий зэмлээрэй. Би шийдвэртээ үнэн ч байх болно” гэж бичжээ. “Түүний бичсэн зүйл хуримын тухай өгүүлж байна” хэмээн “TMZ” сайм мэдээлсэн байна.

 

Саяхан жүжигчин залуу “ABS” сувагт ярилцлага өгөх үеэрээ Кейтитэй гэрлэхийг хүсдэг тухайгаа ярьсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин