Хөлбөмбөгийн холбооноос хэвлэлийн хурал зарлалаа
2016-08-19

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лигийн өнгөрсөн жилийн аварга “Эрчим” клуб наймдугаар сарын 21-25-ны хооронд АХБХ-ны клубуудын АШТ-ны урьдчилсан шатны тоглолтуудаа Улаанбаатар хотод хийнэ.


Дээд лигийн есөн удаагийн аварга “Эрчим” тэмцээний “B” хэсэгт “Три Стар” /Непал/, “Нагауорлд” /Камбож/ гэсэн багуудтай оноолт таарсан. Эхний тоглолтоо 21-ний ням гаригт 15:00 цагаас “Три Стар” клубтэй хийх бол “Нагауорлд”-той 25-ны 18:00 цагт тоглоно.

 

Тэмцээний хэвлэлийн бага хурал маргааш 12:00 цагт МХБХ-ны байранд болно. 

Shuud.mn
Сонин хачин