Хуримын үеэр дэлбэрэлт болж, 30 хүн амиа алджээ
2016-08-21

 

Турк улсад хуримын үеэр террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг халдлага өмнөд хэсгийн Газиантеп хотноо болжээ. Халдлагаар 30 хүн амиа алдаж, 94 хүн шархтсан хэмээн тус хотын Засаг дарга мэдэгдэв.

 

Эрх баригчид уг халдлагын цаана Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий гэсэн байна.  Харин уг халдлагын цаана курдууд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Газиантеп хотноо курдууд олноороо амьдардаг аж.

 

Тус хотын Шадар сайд Мехмет Симсек Энэ балмад халдлагын үйлдсэн хүмүүс хариуцлагаа хүлээх болно. Бид энэ бүхнийг даван туулна” гэж мэдэгджээ.

 

Газиантеп хот Сирийн хилээс 64 км-ийн цаана байрладаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бид ийм тайван оронд амьдарч байгаа нь ёстой жаргал юм даа
2023-03-13