Путин, Абе нар уулзана
2016-08-21

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар ирэх сарын 2-нд Владивосток хотноо уулзаж, хэлэлцээр хийнэ хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ.

 

ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка сэтгүүлчтэй уулзах үеэрээ удахгүй болох дээд хэмжээний уулзалтын үеэр яригдах зарим сэдвийн талаар мэдэгджээ.  Владивосток хотноо ирэх сарын 2-3 өдрүүдэд болох олон улсын эдийн засгийн форумаар  Ази-Номхон далайн улсуудаас Орос руу хөрөнгө оруулалт татах зорилгтой аж.

Путин, Абе нар эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцахаар болжээ.

 

Уг форумд Өмнөд Солонгосны Ерөнхийлөгч Пак Ын Хэ оролцох бөгөөд тэрбээр мөн Путинтэй уулзахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин