Яамдын цэцэрлэг янзын хурдан шийдэгдлээ
2016-08-21

 

Хоёр жилийн өмнөөс цэцэрлэг босгох хөдөлөөн санаачлага бараг “ моод” болох шахаж байлаа. Намар болохоор цэцэрлэгт хүүхдээ багтаах том өрсөлдөөн эхэлж хэдэн шөний дугаарлалт, аз сорьсон сугалаа гээд арга хэлбэр олонтой цэцэрлэгийн том конкурс эхэлдэг. Улс төрчид нам хөдөлгөөнүүд ч тус тусдаа л цэцэрлэг барих шахуу болдог.

 

Төсвөөс хумсалсан хулгайлсан мөнгийг цэцэрлэг барих мөнгөтэй харьцуулах нь  тун содон сонсогдох болсон.  Засаг солигдоход цэцэрлэг сургуулийн тоо нэмэгдэхгүй ч бүртгүүлэхээр өрсөлдүүлэх арга хэлбэр нь өөр өөр болж байгааг бид харж байна. Энэ намраас Азын сугалааг халах тухай яригдаж, АТГ- хүртэл цэцэрлэгин эрхлэгчийг хянан оролцож “цэцэрлэг” гэдэг нүсэр компанит ажил эхлүүлэх гэж буй бололтой. Намар намарт ойролцоогоор 80-д мянган хүүхэд гэртээ ганцаараа “цоожинд” үлддэг гэдэг. Үүний дийлэнх нь захын хороолол алслагдсан дүүрэгт байдаг. Гэртээ галлагаатай, ил задгай тогтой хүүхдэд хамгийн эрсдэлтэй гэр хороололд хүүхэд олноороо ганцаар үлдэж байна.

 

Энэ бүлэгт чиглэсэн ганц олигтой шийдвэр, бодитой алхам мэдээлэгдэхгүй байтал манай гурван яамны сайд нар ажилчиддаа зориулж тансаг цэцэрлэг байгуулах тусдаа санаачилга гаргаснаа зарлажээ. Энэ цэцэрлэгүүд нь яаман дотроо байрлах юм байна. Төрийн албан хаагчид минь юутай таатай, ямар азтай вэ.

 

Баян ядуу, боломжтой боломжгүй хэнийх ч бай адил Монголын үрс, барьцах юм алга..  Харин төрийн хандаж буй хандлага ялгавартай буюу илт зиндаархсан, алаг үзсэн ч санагдах шиг. Төрийн албан хаагчдын хүүхдүүд цэцэрлэггүй, тулсан асуудалтай байсан гэвэл Монголоо мэддэг хэний ч инээд хүрнэ. Амьдрал мэдэхгүй сайд дарга нарын л хөөргөн мэдэгдэл  энэ боллоо гэмээр.

 

Яамны албан хаагчид бол тусгай оршихуйн жишээ шүү дээ . Манай аль ч төрийн яамны гадаа машин тавих зогсоол олдохгүй. Өндөр үнэтэй япон америк машин эгнээстэй. Гэвч эд бол яаманд ажил хөөцөлдөж ирсэн зочдынх байдаггүй. Бүгд доторх ажилчдынх нь тансаг машинууд  байдаг. Одоо дотроо цэцэрлэгтэй, хүүхдүүдтэйгээ өдрийн хоолоо хамт идсэн ч болохоор. Тусгай хангамж үнэхээр сайн болж байгаа юм байна. Үүнийхээ хэрээр ажил нь гялалзаад байгаасай. 

 

Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам дэргэдээ 70-80 хүүхдийн нийт 230 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болжээ. Өнөөх 80-д мянган хүүхдийн 230- нь цэцэрлэгтэй болжээ. Үлдсэн хүүхдүүдийн аав ээж нар мэдээж төрийн албагүй иргэд тул  эцсийн арга мэхээ дуустал цэцэрлэгт бүртгүүлэхийн төлөө халз тулаандаа “урагшаа”....

Энэ тулаан маргааш даваа гарагийн  үүрээр эхлэнэ гэж төрийнхөн албан ёсоор зарласан байгаа .

  

Б.БАЯР

Shuud.mn
Сонин хачин
MAN:
MAN iihan bid TUSGAI hangamjaa sergeesen cvv....Bid cn Tegj AJLAAD surcihsan humuus....Mongolcuud bas surgacihsan... Kkk.Ta nar bidniig TEG gej Songood l....he he. Bayrlalaaa Ho..
2016-09-07
Зочин:
Хүмүүс бүгд тэгш эрхтэй Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс илүү тэгш эрхтэй Төрийн байгууллагад ажиллаж байгаа МАН-ын хүмүүс бүр илүү тэгш эрхтэй
2016-08-22
Монгол:
Манайхан одоо ийм хөгийн ярьж бичиж байхаа болиочээ. Юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй байж худлаа улс төржөөд байх юм. Төрийн албан хаагчид гэхээр бүгд МАН-ынх болчихдог юм уу. АН, Ногоон нам, ИЗН-ыг дэмжигч мянга мянган хүн байгаа ш дээ. Яаманд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн хүүхэд шинэ цэцэрлэгтээ боллоо гэхэд цаана нь хуучин цэцэрлэгт нь тэр хүүхдийн орон тоо гэж юм гараад л ирж байгаа ш дээ. Хүүхдийн нэрээр худлаа улс төржиж ухаантай ухна болж байдгаа больмоор юм. Төрийн албан хаагчдын хүүхдэд цэцэрлэг барьж өгөхөөр Төрийн албан хаагчид МАН-ынх болоод цалинг нь хасахаар Төрийн албан хаагчид АН-ынх болоод байх уу аан. Ийм хөгийн юм ярьж хоног өдөр өнгөрөөж байхаа болиочээ.
2016-08-22
Зочин:
Ард түмний хүүхдүүдийг алаг үздэг байна шүү, нөгөө МАН-ын коммунистууд чинь! Монгол улс чинь НҮБ-ийн гишүүн орон биз дээ? Нөгөө Хүний эрхийн тунхаглал чинь ёстой МУНХАГЛАЛ болдог байна шүү, ёо ёо ёо!
2016-08-22
Яахав дээ бид л ийм торийг сонгодог:
МАН БА АН сонотугэй
2016-08-21
irgen:
Khuurkhii zakhiin horoolliin bolon jiriin ajilchdiin huuhduud yanaa. Mongoloos mungu hulgailsan humuus hotiin zahiin horoolloor tsretserleg barij buyan uildeesei. Ene turiin alba uneheer bish boljee
2016-08-21
zochin:
darga nar xvvxdvvdee bagaas ni tusgai xangamj edlvvlj surgax ni dee zow doo
2016-08-21
Зочин:
Turiin alba dampuurchee MAN daraagiin songuulid avah dungee avchikh shig bolloo duscrimination harassment denduu ikh bolj bna Daraagiin songuuli ch bish oron nutagt unaad ehleh biz dee
2016-08-21
Зочин:
Ийм л заваан ПИЗДАКУУД шүү дээ
2016-08-21
Зочин:
KOMMUNISTUUD UURSDIINHEE HUUHDUUDED TUSGAI HANGAMJ IDLUULEH BOLJDEE IIML UHAALAG UURSDIIGEE BODDOG LUUVIRCHIDDAA.
2016-08-21
Зочин:
MAN INGEJI KHUDLAA NYALUURAAD , YAM CHINI TUSGAI KHAMGAALALTTTAY TURIIN ALBANY BAIR SHU U DEE , INGEJI TENEGTEJI BAIKHYN OROND BUKH YAMDAA TSETSERLEG , SURGUULI BOLGOCHIKHOOCH
2016-08-21