Сайд нар цалингаасаа татгалзах уу
2016-08-22

Мэргэжлийн Засгийн газар Шийдлийн Засгийн газрын нэгэн адил хэмнэлт ярихаас ажлаа эхлэв. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулна, том машин унахыг хориглоно гэхчлэнгээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед яригдаж байсан асуудлууд энэ удаа ч орхигдсонгүй. Хоёр ч Засгийн газар дамнан яригдаж байгаагаас харвал төрийн өндөр албан тушаалтнуудын тансаглал төсөвт чамгүй дарамт үзүүлж байгаа бололтой.

Тиймдээ ч Сангийн яамныхан төсвийн тодотголдоо цалингийн тандалтаас “хөөрхөн” мөнгө босгохоор тооцоолж эхэлжээ. Засгийн газрын шийдвэрээр бол улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулна. Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулах аж. Агентлагуудын даргаас эхлээд УИХ-ын гишүүд,  Ерөнхий сайд, Ерөнхийлөгч,  аймгуудын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нарын цалин 20-30 хувиар хасагдана гэсэн үг. Хэрвээ энэ хасалтыг яриа бус ажил болгож чадвал энэ онд гурван тэрбум төгрөг хэмнэнэ. Харин ирэх жил найм орчим тэрбум төгрөг төсвийн савандаа үлдэх тооцоог Сангийн яам хийжээ.  

Ингэж хэмнэлт хийх яриа дээр нэмэрлэх нэг санаа байна. Тэр нь төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа сайд нар тодорхой хугацаанд цалингаасаа татгалзах. Тэдний цалингаас 30 хувийг хасах нь далайд дусал нэмэр ч бүтэн жилийн цалин нь төсөвт бодит хэмнэлт болно. Тиймээс Ж.Эрдэнэбатын танхимын сайд нарыг цалингаасаа татгалзаж, бусдад үлгэр дууриал болохыг санал болгож байна. Улсын төсөв хоёр их наядаар тасарч, төсвийн алдагдал орлоготой дүйцэх хэмжээнд хүрэх дөхөж буй энэ үед 20, 30 бус 100 хувь татгалзаж чадвал төдий чинээ эх оронч харагдана. Эх орон, ард түмний төлөө гэх сонгуулийн амлалт ч жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Тэгээд ч сайд нар жилийн цалингаасаа татгалзлаа гэхэд хотойхгүй бийлэгжүү гэдгийг тэдний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно.

Тухайлбал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэхэд дөрвөн компанийн хувь эзэмшдэг. Нэг нь 100 хувь өөрийнх нь. Гурван орон сууц, гурван автомашин, 116 сая төгрөгтэй тэнцэх мал, 99 сая төгрөгийн орлоготой эрхэмд Ерөнхий сайдын цалин бол өдөр тутмын хэрэглээ нь биз. Тэр хэрэглээнээсээ таналт хийхэд Ерөнхий сайдад хүндрэл учрахгүй. Цалингаасаа татгалзах бүрэн боломжтой өөр нэг эрхэм бол  Сангийн сайд Б.Чойжилсүрэн. Түүний жилийн орлого нь 1.3 тэрбум төгрөг. Хурд групп ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Хурдресурс ХХК гэхчлэнгээр 25 компани 100 хувь түүнийх хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь дурджээ. 25 компанийн эзэн, жилийн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүнд Сангийн сайдын цалин бол өчүүхэн зүйл гэсэн үг. Цалингаасаа татгалзахад асуудалгүй хүмүүсийн нэгэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр зүй ёсоор тооцогдоно.  Мерседес бенз хөлөглөж, жилийн 28 сая төгрөгийн орлоготой МАК-ийн өв залгамжлагч төрийн сайдын цалингаар дутахгүй нь мэдээж.  “Монгол тамхи Со”-гийн эзэн Ц.Дашдоржид ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын цалин тийм ч том орлого биш.  Найман ч компаниас 10-100 хувийн ашиг хүртдэг түүнд хангалттай хэмжээний орлого бий.  Отгонтэнгэр их сургуулийн босс хатагтай Д.Оюунхорол ч бэнчинтэй эрхмүүдийн нэг. Хэдэн саяар тоологдох хөрөнгө, хоёр компанийн хувь эзэмшил гэхчлэнгээр түүний хөрөнгө орлогын мэдүүлэг нэлээдгүй баялаг. БОАЖ-ын сайдын албыг цалин урамшуулалгүй хашсан ч хэтэвчиндээ захирагдаад байхгүй болов уу. Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Бямбацогт,  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ,  ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар бусдаасаа дутахгүй хөрөнгөтэй хүмүүс. Улс төрд шинээр орж ирсэн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг ч хувийн эмнэлэгтэй бийлэгжүү нэгэн гэдгийг цахим ертөнцөд шуугиад амжсан. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар ч цалингаас цалингийн хооронд амьдардаг давхаргынх биш.

Сайд нарт мөнгө огт хэрэггүй гэж хэлэхгүй. Хэрэгцээ шаардлага учраас тэд ч мөнгө хэрэглэнэ. Мөн хийж буй ажлынхаа хөлсийг авах хуулиар баталгаажсан эрхтэй. Гэхдээ өндөр албан тушаалтны ухамсар, улстөрч хүний эх оронч сэтгэл гаргахад эрх нь зөрчигдөж, хөрөнгө нь нимгэрэхгүй болов уу.  

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Neren:
Uuchlaarai! AN hudlaa yarina, huurna,Ard tumnee uhaan muutai gej basaj dormjilj hudlaa yarina. Hamgiin oiriin jishee gehed sayahan Z.Enhbold sain hashaa tosliin ur dun ni banknaas 15 saya togrog zeeleed irged hashaagaa zasah ingesneer hotiin utaa bagasah yum gej yarih yum!? Ug ni haalga tsonh gej metee sain dulaalj dulaan hadaglalt ni nemdegdej ger oron dulaan baih uchirtai bizdee.Ingelee geed utaa bagasahgui tulshnii chanariig saijruulj buren shatalttai bolsnoor utaa bagasah uchirtaig olon hun medne l dee ug ni. S.Erdene MAN-iin 70 jild hiij chadaagui ajliig AN 4 jild hiichihsen gen. Hiij chaddagaa ard tumendee haruulchihsan uhaanii yum bubatnah yum. Bur hoh ineed hurchihlee! 1921 ond mongol oron 600 hurehtei uguitei hun amtai, jalgiin negeer tarsan yar tembuundee barigdsan. undesnii surguuli gej barga baigui bichig useggui ard tumniig huleej avsan bol amaaraa yaridag shig hogjuulchine dee mon?Ta buhnii huuduutai tavisan zam ehneesee evderch l baina. Ard tumen harj bas ta nariig hara
2016-09-04

zochin:
zuv sanal bn ter bum hurungutei undur alban tushaaltan,said darga nariin uhamsar bolovsrol chanar hir zereg bolohiig harj huleej baiya daa arai eserguutsehgui bailgui dee
2016-08-23
Unen ug:
Hoyriin hoorond hiimel helber uzuulj baihiin orond salbariin ajilaal ur ashigtai hemnelttei bolgo
2016-08-23
Өвгөн:
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ерөнхийлөгч нар УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд, төрийн өндөр албан тушаалтнуудад цалингаасаа татгалзах уриалга гаргах нь зөв. Тэд бараг бүгд төрийн буянд баяжсан, сарын цалин хэдээ ч мэдэхгүй тэрбумтан нөхөд.
2016-08-23
Unen ug:
Hubi hubisgaliin horongo mongiig holij zarchimgui yum hiij bolohgui. Tsalingui ajillahaar zutgeed baigaa humuusiin tsaana yamar sonirhol nuugdaj baina.
2016-08-22
ЗОЧИН:
цалин хаслаа гээд хотойх нөхдүүд биш , төрийг төрлийн болгож, төрийг мөнгө олох хэрэгсэл болгосон нөхдүүд төрдөө өртэй гэж ажиллах хэрэгтэй шүү
2016-08-22
зүрх судас:
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга билчэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac

МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-22
Neren:
Uuchlaarai! AN hudlaa yarina, huurna,Ard tumnee uhaan muutai gej basaj dormjilj hudlaa yarina. Hamgiin oiriin jishee gehed sayahan Z.Enhbold sain hashaa tosliin ur dun ni banknaas 15 saya togrog zeeleed irged hashaagaa zasah ingesneer hotiin utaa bagasah yum gej yarih yum!? Ug ni haalga tsonh gej metee sain dulaalj dulaan hadaglalt ni nemdegdej ger oron dulaan baih uchirtai bizdee.Ingelee geed utaa bagasahgui tulshnii chanariig saijruulj buren shatalttai bolsnoor utaa bagasah uchirtaig olon hun medne l dee ug ni. S.Erdene MAN-iin 70 jild hiij chadaagui ajliig AN 4 jild hiichihsen gen. Hiij chaddagaa ard tumendee haruulchihsan uhaanii yum bubatnah yum. Bur hoh ineed hurchihlee! 1921 ond mongol oron 600 hurehtei uguitei hun amtai, jalgiin negeer tarsan yar tembuundee barigdsan. undesnii surguuli gej barga baigui bichig useggui ard tumniig huleej avsan bol amaaraa yaridag shig hogjuulchine dee mon?Ta buhnii huuduutai tavisan zam ehneesee evderch l baina. Ard tumen harj bas ta nariig hara
Neren:
Uuchlaarai! AN hudlaa yarina, huurna,Ard tumnee uhaan muutai gej basaj dormjilj hudlaa yarina. Hamgiin oiriin jishee gehed sayahan Z.Enhbold sain hashaa tosliin ur dun ni banknaas 15 saya togrog zeeleed irged hashaagaa zasah ingesneer hotiin utaa bagasah yum gej yarih yum!? Ug ni haalga tsonh gej metee sain dulaalj dulaan hadaglalt ni nemdegdej ger oron dulaan baih uchirtai bizdee.Ingelee geed utaa bagasahgui tulshnii chanariig saijruulj buren shatalttai bolsnoor utaa bagasah uchirtaig olon hun medne l dee ug ni. S.Erdene MAN-iin 70 jild hiij chadaagui ajliig AN 4 jild hiichihsen gen. Hiij chaddagaa ard tumendee haruulchihsan uhaanii yum bubatnah yum. Bur hoh ineed hurchihlee! 1921 ond mongol oron 600 hurehtei uguitei hun amtai, jalgiin negeer tarsan yar tembuundee barigdsan. undesnii surguuli gej barga baigui bichig useggui ard tumniig huleej avsan bol amaaraa yaridag shig hogjuulchine dee mon?Ta buhnii huuduutai tavisan zam ehneesee evderch l baina. Ard tumen harj bas ta nariig hara
Зочин:
Угаасаа цалингаараа биш төрөөр бизнес хийх гэж ирсэн хүмүүст цалинг авсан ч, аваагүй ч ямар хамаа байна аа.
2016-08-22
hahaha:
tsalingaasaaa tatgalzaaad avilgaliin munguuruu amidrah yum uu
2016-08-22
tatgalz:
tusgai hangamjaas tatgalzah heregtei .buh tusbiin zahiran zartsuulagch nar.
2016-08-22
ZOCHIN:
TATGALZVAL ARD TUMEN BAYRLAJ ITGEL NAIDVARAA TEENE
2016-08-22
зочин:
тэртэй тэргүй идэх гэж орсон хүмүүс цалингаасаа татгалзаж харагдаа ч. Нэг саяас татгалзвал нэг тэрбумыг иднэ. Эх оронч гэгээлэг сэтгэлтэн алга болсон үе шүү дээ.
2016-08-22
Зочин:
сэтгүүлч хэрлэн, ерөнхийлөгч сэтгүүлч, бяцхан амбици.....
2016-08-22
Зочин:
Элбэгдоржийн өдрийн хоолны 480 сая төгрөгийгдурьдахгүй байхаар бодоход Энэ хэний хүү вэ? Ээж аав нь хэн бэ? гэмээр л .
2016-08-22
Зочин:
сэтгүүлч хэрлэн, ерөнхийлөгч сэтгүүлч, бяцхан амбици.....
zochin:
Elbegdorjiin ter hoolnii mungiig ogt ugduggui bolgoochee...UIH .n gishuud bas ter unaanii zardal utasnii zardalaa uursduu tul
2016-08-22
Зочин:
Хэрлэн минь. Битгий туйлшраад бай. Чамайг сургасан багш чинь юманд ухаантай хандаарай гэж хэлээгүй юм уу. Төр төмбөгөр, ёс ёмбогорыг мэдэх үү. Ард тумний дунд яс хаяж сур гэж л лав диплом олгоогүй байх. Сайн бодоорой.
2016-08-22
zochin:
Davkhar deeltei saiduud unekheer uls ekh ornoo gesen setgeltei gej yarisan amlalt chini unen bol 1 l albaniikhaa tsaling av.2 davkhar stalin avna gej eu baikh eum be Mongoloo gesen setgeltei baildaa.uuniigee il bolgoj aed irged bidend medeeleechee.Nuguu shilen Tsogoogiin am khagsan uu.Iim jujigchin baisan eumuu.Khedkhen sar shil gej yarikh baisan eum uu
2016-08-22
Зочин:
Засагт ажиллаж байгаа бүх хүний утасны зардлыг байхгүй болгох хэрэгтэй. тэртэй тэргүй ажлын утас байна, гар утаснууд бол бүгд хувийн дугаарууд, сарын 40-50к төгрөгний утасны төлбөр төлж чадахгүй бол амьд яваад юу хийнэ.
2016-08-22