Тоглолтын үеэр тааз нуржээ
2016-08-22

Норвегийн нийслэл Осло хотноо АНУ-ын DJ Стив Аоки тоглолтоо хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Харамсалтай нь тоглолтын үеэр тааз нурж, 15 хүн гэмтжээ.  Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн аж.

 

Зохион байгуулагчид тоглолтыг зогсоож, аюулгүй байдлын үүднээс үзэгчдэд танхимыг орхин гарахыг уриалсан байна.  Стив Аокигийн тоглолтыг 1800 орчим хүн үзэж байжээ.

 

Норвегийн “NTB” агентлагт  нэгэн үзэгч “Бэртсэн хүмүүсийн ихэнх нь эмх замбараагүй байдлын улмаас гэмтсэн” гэж ярьжээ. Аоки твиттер хуудастаа “Гунигтай бас цочирдож байна” гэж жиргэсэн байна.  

 

Осло хотын Цагдаагийн газар уг хэргийг шалгаж эхэлсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин