Оливын тосны тусламжтай батганаасаа салцгаая
2016-08-22

Оливын тосны тусламжтай батганаасаа салах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Бүх төрлийн оливын тос арьсанд тустай. Гэхдээ та байгалийн гаралтай, элдэв хольцгүй оливын тосыг хэрэглэхийг хичээгээрэй.

 

Зөвлөгөө №2

 

 

Оливын тосыг харанхуй болон сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Та хэрэглэхээсээ өмнө хугацаа нь дууссан эсэхийг шалгаарай.

 

Зөвлөгөө №3

 

 

Нэг халбага оливын тосыг аяганд хийгээд хурууныхаа өндгөөр батга гарсан хэсэгтэй жигд түрх. 10 минутын дараа чийгтэй алчуураар тосоо арчиж аваарай.

 

Зөвлөгөө №4

 

 

Мөн оливын тосоо хөвөнд шингээгээд хөмсгөө зөөлхөн арчаарай. Энэ арга хөмсөг өтгөрүүлдэг.

 

Зөвлөгөө №5

 

 

Нэг халбага элсэн чихрийг аяганд хий.

 

Зөвлөгөө №6

 

 

Элсэн чихэр дээрээ нэг халбага оливын тос хийгээд сайтар хутга. Дараа нь батга гарсан хэсэгтээ түрхээд хагас цагийн дараа угаагаарай. Энэ арга арьсыг цэвэрхэн болгохоос гадна гайхалтай цайруулдаг байна. Та гурван өдөр хэрэглэсэнээр үр дүнг нь харна.

 

Зөвлөгөө №7

 

 

Та нэг ширхэг өндөгний шар дээр нэг халбага оливын тос хийгээд сайтар хутгаад арьсандаа жигд түрх. Энэ арга таны арьсыг цайруулж, цэвэрхэн болгоно. Мөн та өндөгтэй тосоо гарандаа түрхэж, зөөлрүүлээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Оо:
Үнэнэ үз
2020-12-21