Халдлагаар 23 хүн амиа алджээ
2016-08-22

Сомалийн Галкао хотноо өчигдөр 17.00 цагийн орчимд террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагаар 23 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан байна.

 

Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг худалдааны төвийн ойролцоо дэлбэлжээ. Халдлагыг хэт даврагч “Аль Шабааб”  бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн байна. Уг халдлагаас хэдхэн минутын өмнө нэг этгээд тус худалдааны төвийн өмнө өөрийгөө егүүтгэсэн аж. Эхний халдлагаар 16 хүн шархтжээ. Харин дараагийн халдлагаар 23 хүн амиа алдсан талаар Галкао хотын Цагдаагийн дарга Абди Хассан мэдэгджээ.  

 

Өчигдрийн халдлагаар нэг цагдаагийн ажилтан амь үрэгдсэн байна. Ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, террористуудаас хариугаа авахаа мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин