Зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ
2016-08-23

Өнгөрсөн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

 

Тухайлбал, БГД-ийн нутаг Туулын 10-р гудамжинд улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хашааныхаа гадна ганцаараа зогсож байсан 1, 4 настай Б-г мөргөж гэмтээгээд орхин явжээ. Мөн БЗД-ийн нутаг Дарь-эхийн дунд буудлын замд H.Sonata-5 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн байна.

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар хотоос Багахангай явах чиглэлийн 65 дахь км-т T.Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай Х-н амь нас хохирч, 3 хүн гэмтжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин