Турк хэт даврагчдад цохилт өгч эхэллээ
2016-08-23

Туркийн тусгай хүчин Сирид хяналтаа тогтоохын санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгч эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Туркийн сөнөөгчид өчигдрөөс эхлэн Сирийн хилийн ойролцоо агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн бааз, сургуулилтын байр, зэвсгийн агуулах зэргийг нь бөмбөгдөж эхэлсэн байна.  Тус бүлэглэл өнгөрөгч долоо хоногт Туркийн Жараблус, Манбиж болон Газиантеп хотноо террорист халдлага зохион байгуулсан юм.

 

Уг цуврал халдлагын улмаас олон хүн амиа алдсан талаар Туркийн эрх баригчид мэдэгджээ.

 

Террористууд өнгөрөгч ням гаригт Газиантеп хотноо болж байсан хуримын ёслолын үеэр халдлага үйлдэж, 51 хүний аминд хүрчээ. Хуримын үеэр 12, 14 настай хоёр хүү амиа егүүтгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

.

Shuud.mn
Сонин хачин