Г.Мандахнаранд хоёр өрөө байр бэлэглэнэ

"Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглосон.
Тэрбээр дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан. Шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг өгсөн.
Улмаар МУГТ Г.Мандахнаран шагналт V байрт шалгарсан юм. Түүнд “Хүчит чулуут” ХХК-аас хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ