Эль Чапогийн хүүг суллажээ

Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэрагийн бага хүү 23 настай Есүс Алфридо Гузманыг энэ сарын 15-ны өдөр хэсэг этгээд барьцаалсан билээ. Зэвсэглэсэн долоон этгээд Мехико хотын нэгэн зоогийн газраар үйлчлүүлж байсан зургаан хүнийг барьцаалсан юм. Барьцаалагдсан хүмүүсийн нэг нь толгойлогчийн хүү болохыг тогтоожээ. Тэгвэл цагдаагийнхан шуурхай ажиллаж Эль Чапогийн хүүг сулласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Эль Чапогийн том хүү 29 настай Гузман дүүгээ суллахын тулд барьцаалагчидтай хэлэлцээр хийсэн гэнэ. Уг мэдээллийг Эль Чапогийн туслах болон тус бүлэглэлийн санхүү хариуцсан мэргэжилтэн баталсан гэнэ.
Нэгэн гэрч “Мексикийн Засгийн газарт ажилладаг нөлөө бүхий эрхэм Алфридог суллахад туслалцаа үзүүлсэн” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ