Нийслэлийн Засаг дарга иргэдийг хүлээн авч уулзлаа
2016-8-23

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулздаг болсон. Тэрээр өнөөдөр нийслэлтэй хамтран ажиллах талаар хүсэлт гаргасан иргэдийн төлөөллийг  нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт хүлээн авч уулзлаа. Иргэд хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, ахуйн хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хог хаягдал ашиглаж эрчим хүч гаргах, нийтийн аж ахуйн талаар хамтран ажиллах хүсэлт гаргаж, зарим маргаантай байгаа ТҮЦ, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч, холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сард 2 удаа иргэдийг хүлээн авч уулзаж, тэдэнд маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Өмнө нь газартай холбоотой  асуудлаар хүсэлт гаргасан иргэдтэй уулзсан. Харин өнөөдөр иргэд нийслэлтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Иргэдийн тавьсан хүсэлтэд албан бичгээр хариу өгнө. Ингэхдээ иргэддээ арга замыг нь зааж, энэ нь ийм учраас болохгүй, ингэж шийднэ гэх зэрэг шалтгааныг тодорхой тайлбайрлаж өгөх юм. Миний хувьд төрийн үйлчилгээний албан хаагчдад тавьж байгаа гол шаардлага бол иргэдэд модон хариулт өгч, хууль ярихаас өмнө учир шалтгааныг нь тайлбарлаж, шийдлийг нь олж өгөх ёстой гэдгийг анхааруулж байгаа юм” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Үргэлжлэл:
Хөгжсөн улсуудын хотуудтай байгуулсан харилцааг уламжлаарай. Дөнгөж эхлээд хужаагийн тосгонтой гэрээ байгуулаад эхэлбэл буруу тийшээ явна гэсэн үг шүү.
2016-08-23
Д.Ганхуяг 99116570:
Хууль ярьж тодон хариулт өгөхгүй гэдэг чинь их зөв байна. Ер нь авилшал авах гээд хууль яриад таны хэлдэгээр тодон хариулт өгдөг байдал олон жил дамнан оршсон. Үүнийг арилгаад иргэдийнхээ эрх ашгийн нсрэг энэ хямралын үед шийдвэр гаргамааргүй байна. Хаана л ажил хийж байна Түүнийг дэмжиж хамтарч ажилбал дороо л ажил өрнөөд дэмжлэг аваад ирнэ. Нураана, хориглоно гээд л ирвэл хэрэг бишдэнэ шүү. Иргэдийн санал чухал шүү.
2016-08-23
Оюун:
Хотын дарга С.Батболд танд ажлын амжилт хүсье.
2016-08-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-23