Хойд Солонгос пуужин харважээ
2016-8-24

Хойд Солонгос улс шумбагч онгоцоос алсын тусгалтай пуужин харвасан талаар АНУ-аас мэдээллээ. “KN-11” загварын пуужинг Синпо эргээс хөөргөжээ. Уг пуужин 500 км зам туулан Япон тэнгист унасан гэнэ.

 

Японы Батлан хамгаалах яам “Хойдуудын харвасан пуужин Японы газар нутагт унасан” гэж мэдэгджээ. Пуужингийн туршилтын дараа НҮБ-аас тус улс руу хоригийг нь зөрчихгүй байхыг сануулсан албан бичиг илгээсэн байна.

 

Хойд Солонгос энэ оны эхээр цөмийн туршилт, баллистик пуужин хэд хэдэн удаа харваснаас болж, НҮБ тус улсын эсрэг хориг тавьж, гадаад дахь бүх дансыг нь царцаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
yu l blood bainadaa:
yul bolood bna daa ter usa edr ni tseregiin surguuliltaa boliosoi
2016-08-24