Өвөл боллоо, өвсийг маань хятадууд хадаад дууслаа гэв үү
2016-08-24

Одоогоос жилийн өмнө манай сонинд Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байгаа талаарх мэдээлэл нийтлэгдэж байв. Тухайн үед Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас эхлээд хэдэн мянган га газрын өвсийг хадаж нуруулдаад, ачихад бэлэн болсон байсантай манай сурвалжлах хэсэг таарч байсан юм. Нутгийн малчид “...Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байсан. Хятадууд аймгийн удирдлагуудтай нь тохиролцчихсон, Эрдэнэцагаан суманд жижгэвтэр зочид буудал барьж өгөөд хариуд нь хадлан бэлтгэж авахаар болсон гэдэг мэдээллийг бидэнд өгч байсан юм. Харин энэ талаар албаны хүнээс тодруулахад “...Монголын талаас 2011 оноос эхлээд байгалийн хадланг БНХАУ-д экспортлох саналыг тавьж ирсэн. Тус улс ч авах сонирхолтой. Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Хорио цээрийн дэд даргаар ахлуулсан хүмүүс манайд айлчлахад энэ асуудлыг тавьсан” гэж байв. Мөн өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаас хадсан 74.9 мянган тонн өвс өмнөд хөрш рүү ачигдсан гэх мэдээлэл байна. Мөн тус аймгаас 80 тонн өвсийг бүтээн байгуулалтын хөлс болгон өгч байсан баримт байдаг.

 

Түүнчлэн өнгөрсөн жилийн намар УИХ-ын зарим гишүүн, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга нарыг Дорнод аймагт ажиллах үеэр  Нөмрөгийн заставт ноцтой асуудал үүссэн талаар яригдаж байсан. Тодруулбал, хил нэвтрэн орж ирж, хадлан хадаж байсан Хятадын иргэдийг Нөмрөгийн заставын хоёр хилчин баривчлах гэтэл Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, иргэдээ хилээр буцаан авч гарсан байдаг.

 

Тэгвэл уржигдар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн зүүн аймгуудын нутгаас хятадууд хадлан бэлтгээд удаж байгаа. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй болсон тухай мэдэгдлээ.

 

Монгол Улс 112.7 сая га бэлчээр хадлангийн талбайтай. Малын тоо толгой хэт өссөний улмаас бэлчээрийн даац хэтэрч, хадлангийн талбай ихээхэн багасаад байгаа нь нууц биш. Улсын болон Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв аймгийн нөөцийн өвсийг зүүн аймгуудаас л бэлтгэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хятадууд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй өвс хадлан бэлтгэж нутаг руугаа ачих болсон нь өнөөдөр төр засгийн чихэнд хүртлээ гаарчээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр ч хятадууд хадлан бэлтгэж л байна гэсэн үг. Тэгвэл зөвшөөрөл олгож, өвсөө хадуулдаг гэгддэг зүүн аймгийн удирдлагууд энэ асуудалд ямар суурьтай хандаж байна вэ. Бид энэ талаар тодруулахаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөртэй уулзахад “...Энэ жил аймаг гандуухан байгаа. Хадлан тэжээлээ сайтар нөөцөлж авахгүй бол өвөлжилт хүндрэх эрсдэлтэй. Энд нэг асуудал байгаа нь Хятадууд сумын Засаг дарга нарын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр хадлан хадах асуудал яригдаж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй үед бэлчээр, отрын нутгаа нөөцлөх зэргээр Хятадуудтай холбоотой асуудлыг зайлшгүй шалгаж цэгцлэх ёстой” гэсэн юм.

 

Үүнээс гадна сүүлийн үед хэвлэлүүдээр нэгэн ноцтой гэмээр мэдээлэл цацагдаад байна. Тод­руулбал, Хятадын нэгэн хэвлэлийн саяхны дугаарт “...Монголоос өвс хадаж байгаа явдал бол дотоодын экосистемээ хам­гаалах үүднээс хийж буй ажил” хэмээн мэдээлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин /С.УЯНГА/

Shuud.mn
Сонин хачин
SAIN:
HALCH GOL ERDEHETSAGAAND HADSAN EVSIIG 1TEG-EER HYDALJAJ AVAAD choibalsan hotod ochihod heden teg boldogiig medeed hytsaach hytgiin ardyyd shatdag tsairaaraad ynadag evsee hitatyydad hydaldaad heden teg olj bolohgvi uy.tegbel ene evsiig yls ireed hydaldaad av. Hitadyyd hyyli bys zvil ehd hiigeegvi.esvel gargahgvi gesen hyyli garga tegvel amar bid hitadaar amidarch bgaagaa bvv mart. bidend tyslahgvi bj ys bvv bol.tenegvvdee
2016-08-25
зочин:
манайхан өөрснөө хэтэрхий арчаагүй байнаа. зэрэгцээд л хадаач дээ. бас хөөж явуулаач наадуулыгаа. тэр засаг дарга энэ тэрээ зад шүүмжлээч, хөөж явуулаач та нар. өөрсдөө сонгодог байж бөхөлзөөд байдаг нь иргэдийн мунхаг тэнэгийнх
2016-08-25
zochin:
Ynaweee odooo hooj garagach. Mongol. Samar tvvgeel. Torgulal. Huralgdag odoo huraagaad awaach huraagaal baildaaa oruulj hadulal huraj awal hooj gargaal baildaa pizda nariig
2016-08-25
Зочин:
Bos
2016-08-25
tsol:
Bvvr. Bvhel bvten hadlan heden ga gazar hadaad heew neg achaad garah gj baihad gants muu sumiin zasag medeel suuj baidag.
2016-08-25
монгол:
Яагаад монголийн хил давсан хятдуудийг хятдийн хилчид буу тулгаж авж явдаг юмбэ.арай дээрэлхэж байгаан бишүү.монголийн хилээс монгол хилчидрүү буу шагайж байж хүмүүсээ авч явна гэдэг чинь илт доромжилж дорд үзсэн хэрэг бишүү.
2016-08-24
хүн:
Энэ арай давраад байгаан бишүү.яахаараа монголийн газар нутгаас хадлан авах естой юмбэ.тэр өмхий ямбий буудлаар нь үхснээ хийдэг юм.тэр сүхбаатрийн засаг даргийг зайлуулаач.
2016-08-24
зочин:
Сүхбаатар аймгийн засаг дарга байсан батсуурь гэдэг лалрын хийсэн алтан бизнес. Тэр нохой толгойт одоо наранд дургих биш шоронд нарлах ёстой.
2016-08-24
Зочин:
Сүхбаатар аймаг сүүлийн хэдэн жил хятдуудад газраа өгч өвсөө хадуулсан. Үр дүнд нь гэнэт төрөөс орон нутгийн баячууд олноор төрлөө. Одоо мөн адил шинээр төрөхөөр дуншиж баЙНА.
2016-08-24
Зочин:
Хятадгүй юм Монголд алга боллоо шүү. Төр засаг нь хүртэл ...
2016-08-24
иргэн:
Өөрснөө хадуулах эрхийг нь өгсөн бол ёстой хохь нь болж дээ
2016-08-24
Зочин:
МУУСАЙН ХУЖАА НАР МАЛГҮЙ БАЙЖ ӨВСӨӨР ЯАХ ЮМ.
2016-08-24
ЗОЧИН:
ЭЗНГҮЙ ТӨРИЙН ЭМЭГНЭЛ ГЭЖ ЭНЭ. ХОХЬ ЧИНЭЭ ҮХЭР ХОЧИТ МОНГОЛЧУУДАА ТА НАРЫГ ШИРЭЭ САНДАЛ МӨНГӨ ТӨГРӨГИЙН ХИЙРХЭЛЭЭР ДӨВЧИГНӨЖ БАЙХАД АРААР ЧИНЬ АЙМШИГТАЙ НӨХӨЖ БАРШГҮЙ ХОХИРОЛЫГ УЧРУУЛСААР БАЙНА. ХЯТАДУУД ӨВСГҮЙДЭЭ МОНГОЛООС ӨВС ХАДАА ЮУ. ЦАГ ХАТУУРХААР ТЭР ӨВСИЙГ ӨНДӨР ҮНЭЭР БУЦААЖ ЗАРНА ШҮҮ. ХЯТАД УЛС НЭГ ХЭСЭГ НАРС МОДЫГ ХЯДУУЛЖ МОНГОЛЧУУДЫН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ НҮДЭЭ ӨГӨХӨД БЭЛЭН СЭТГЭХҮЙГЭЭР ТОГЛОСОН. ОДОО ТЭРНИЙ ҮР ДҮН НАРСАН ОЙ ДУУССАН. ТАРВАГЫГ ХЯДУУЛААД ОДОО ҮХЭР МОНГОЛЫН БАЛАЙ ТЭНЭГ ГАНГАЛАХ ДУРТАЙ ҮМХИЙ ҮНЭРТЭЙ АВГАЙ ХҮҮХНҮҮД МАНЖУУР ОЧИЖ АЛЦАГНАЛДААД БУЛГАН ШУБА ГЭЖ ТЭНЭГТЭЭД ӨНГӨЛЖ БУДСАН ТАРВАГНЫ АРЬСАН ДОРОМЖЛОЛЫГ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАН АВЧ. ХУЖАА НАРЫН БАХ ТАВЫГ ХАНГАЖ БАЙНА. ХЭДХЭЭН ЖИЛИЙН ДАРАА ҮХЖИЖ ХУВХАЙРСАН ХӨРСӨН ДЭЭР ӨВЧТЭЙ ХЭДЭН АРД ТҮМЭН ТООС ТАТУУЛАН ДАВХИХ УРД ЗҮГИЙН ХҮМҮҮСИЙН ХООЛНЫ ШАВХРУУГ ГОРЬДОН ГУНИГТАЙ НҮДЭЭР ГӨЛИЙНӨ ДӨӨ. МОНГОЛ ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО ӨДӨР ИРЭХ ТУТАМ УЛАМ МУУДАЖ ҮНЭР ОРСООР БАЙНА. МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ ХҮМҮҮС БАЙХГҮЙ БАЙНА. ЮУ ҮЗЭХ НЬ
2016-08-24
Зочин:
Дорнод Сухбаатарын авлигачид Засаг дарга Хил Цагдаагийнхан юу вэ Эрдэнэбатаа энэ новшнуудаа харж байна уу яаралтай арга хэмжээ авч хужаануудыг улдэн хеегеечээ ээ арай ч дээ
2016-08-24
иргэн:
Энэ нэг л бишээ. Дээшээ хэлэх газаргүй болжээ. Төр засаг монгол улс, монгол хүний төлөө бус
2016-08-24
Зочин:
Шатаад л дуусдаг өвс шүү дээ
2016-08-24
зочин:
Хятадын нэгэн хэвлэлийн саяхны дугаарт “...Монголоос өвс хадаж байгаа явдал бол дотоодын экосистемээ хам­гаалах үүднээс хийж буй ажил” хэмээн мэдээллэсэн бол эсрэгээр нь ажилла.
2016-08-24
Зочин:
Дорнодоос өвс хадаад нааш нь татахаар тээврийн зардал хэт үнэтэй тусдаг. Ирэх хавар нь түймэрт нэрвэгдэх зүйлийг одоо хадаад зарахад буруу нээх байхгүй байхоо.
2016-08-24
Зочин:
ARCHAAGUY LALARUUD MINI UURSDIIN EKH OROND BAIJI KHADLANGAA AWCHIKHAJI CHADAKHGUY , ARCHAAGUY BAIDLAA KHEND GAIKHUULAKH GEED GONGINOOD BAINAA
2016-08-24