Жуулчид халдлагад өртөв
2016-08-24

Австрали улсад жуулчлалаар ирсэн Британийн иргэн халдлагад өртөж, амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хойд хэсгийн Квийнслэнд хотноо өчигдөр 11.30 цагт хутгатай этгээд иргэд рүү дайрсан байна. Тэрээр халдлага үйлдэх үедээ “Аллах Акбур” буюу арабаар “Бурхан агуу юм” хэмээн хашгирч, ойролцоо байсан жуулчдыг гэмтээжээ.

 

Халдлагад өртсөн жуулчин эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан бол Британийн иргэн 31 настай эмэгтэйг эмч нар аварч чаджээ.  Халдлагыг Ойрхи Дорнод гаралтай, 29 настай этгээд үйлдсэн бөгөөд цагдаагийнхан түүнийг аюулгүй болгожээ. Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

 

Квийнслэнд хотын орлогч дарга Стив Голлечески “Халдагч этгээд халдага үйлдэх үедээ өөрийгөө хянах чадваргүй байсан. Тэрээр исламын улсын магтаалыг дуулж байсан” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ayulgui bolgono gej yadag yum be?
2016-08-24