Замын тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ
2016-08-24

Өнгөрсөн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 356 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдэж, 23 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 4. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

БЗД-ийн нутаг Улиастайн зам, 62-р цэцэрлэгийн урд замд H.Accent маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 14 настай З, 2 настай Г нарыг мөргөж гэмтээсэн байна. Мөн СБД-ийн нутаг Япон цэцэрлэгийн цогцолборын хойд замд амины N.Laurel маркийн О жолоочтой автомашин онхолдож 5 настай, Е, 3 настай М нарын 2 хүүхэд гэмтжээ.

 

СХД-ийн нутаг Хархорин захын замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э, П нарын нарын жолоочтой автомашинуудтай мөргөлдсөн.

 

Баянхонгор аймгийн Өлзийт сумын гүүрний баруун асфальтан замд T.Passo маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 25 настай, С-н амь нас хохирсон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин