Газар хөдлөлтөөр хоёр хүн амиа алджээ
2016-08-24

Италийн төвийн хэсгийн Акуила хотноо орон нутгийн цагаар 3.36 цагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээлсэн билээ. Тэгвэл Акуила хотоос холгүй байрлах Норсиа хотод 5.4 магнитудын газар хөдлөлт болсон талаар “AFP” агентлаг мэдээллээ.

 

Газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдсан гэнэ. Мөн олон байшин нурсан талаар албаныхан мэдээлэв.

 

Италийн Гамшгаас хамгаалах төв “Эхний газар хөдлөлтөөр хоёр хүн амиа алдсан. Харин дараагийн газар хөдлөлтөөр гурван давхар орон сууцны барилга нурсан. Аврагчид нурангийг холдуулж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин