Ариана Гранде найз залуутай болов

img

Дуучин, жүжигчин Ариана Гранде найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 23 настай дуучин бүсгүй, реппер Мак Миллертэй үерхэх болжээ.

 

Хос Лос Анжелес хот дахь “Katsu-Ya in the Encino” гэх япон зоогийн газраар үйлчлүүлж байхдаа фэнүүдтэйгээ таарсан аж.

 

Дуучин бүсгүй инстаграм хуудастаа өчигдөр найз залуутайгаа үнсэлцэж буй зургаа нийтлээд “Зөвхөн минийх. Хэн юу гэх нь надад хамаагүй” гэж бичсэн байна.

 

Ариана 2013 онд гаргасан “The Way” гэх дуугаа Мактай хамтран дуулсан юм. Макийн хэвлэлийн төлөөлөгч “Тэд уулзаад удаагүй байгаа” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ