Аффлек тусдаа амьдрах болжээ
2016-08-24

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек болон Женнифер Гарнер нар тусдаа амьдарч буй тухай “TMZ” сайт мэдээллээ. Аффлек Лос Анжелес хотноо амьдарч буй бол жүжигчин бүсгүй гурван хүүхдийнхээ хамтаар Нью Йорк хотод амьдарч буй гэнэ. Мөн Аффлек саяхнаас хуримын бөгжөө зүүхээ больжээ.

 

Америкийн хэвлэлүүд өнгөрсөн оноос хосыг салж байгаа, хүүхдүүдийнхээ төлөө хамтран амьдарч байгаа хэмээн мэдээллэх болсон билээ. Гэхдээ уг мэдээллийг хос батлаагүй ч оны эхнээс л таарамжгүй харилцаатай болсон нь илчлэгдсэн юм. Тэд хэд хэдэн удаа олны өмнө хэрэлджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин