Газар хөдлөлтөөр 159 хүн амиа алджээ
2016-08-25

Италийн төв хэсэгт өчигдөр орон нутгийн цагаар 3.36 цагт 6.2 баллын хүчтэй газар хөдөлсөн билээ. Тэгвэл газар хөдлөлтийн улмаас 159 хүн амиа алдаж, 368 хүн бэртсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Газар хөдлөлтийн улмаас олон тооны барилга нуржээ. “Амиа алдагсдын ихэнх нь барилгын нурангид даруулан амиа алдсан” хэмээн Гамшгаас хамгаалах төвөөс мэдээлэв.

 

Аматрис хот хамгийн их хохирол амссан байна. Тус хотын барилга байгууламжийн 20 орчим хувь нь газар хөдлөлтийн үеэр сүйджээ. Хотын дарга “Газар хөдлөлтөөр Аматрис хотын 41 иргэн амиа алдсан” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин