Паралимпод оросууд оролцохгүй
2016-08-25

Бразилийн Рио Де Жанейро хотноо ирэх сард эхлэх “Рио 2016 Паралимп”-д ОХУ-ын баг тамирчдыг бүхлээр хасах шийдвэрийг Спортын Арбитрийн шүүх дэмжиж буйгаа илэрхийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллага “Оросын тамирчдыг зохион байгуулалттай сэргээш хэрэглэсэн. Энэ үнэнг ОХУ-ын Засгийн газар хүртэл олон улсаас нууцалсан” хэмээн мэдэгдэж, “Рио”-гийн олимпод оролцохыг хатуу хориглосон билээ. Тус байгууллага мөн ОХУ-ын Паралимпийн тамирчдыг хүртэл сэргээш хэрэглэдэг хэмээн мэдэгдсэн юм.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Үнэхээр хариуцлагагүй шийдвэр” гэсэн бол Ерөнхий сайд Дмитрий Медведев “Дэлхийн хүчирхэг багийг олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн увайгүй үйлдэл. Агуу их ялалтын эзэд болох Оросын баг тамирчдыг гутаасныхаа хариуг заавал хүртэх болно” гэж мэдэгджээ.

 

ОХУ-ын Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Строкин “Та бүхний шийдвэр олон тамирчны итгэл, зориг тэвчээрийг уландаа гишгэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гутаан доромжилсон үйлдэл болно” гэсэн байна.

 

“Рио 2016 Паралимп”-ийн 18 төрөлд 267 тамирчнаа илгээхээр ОХУ төлөвлөж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Их спорт хүртэл АНУ гийн мэдэлд хяналтанд явах юм даа.
2016-08-26
Зочин:
Chamaig mal geie. Orsyn huchind chinii aav eej amid uldej chi odoo end mulguutaj baigaa yum, malaa!
2016-08-25
Зочин:
новш юм даа
2016-08-25
Зочин:
Demjeed manaih orohoos tatgaljah heregtei
2016-08-25
Зочин:
Chamaig mal geie. Orsyn huchind chinii aav eej amid uldej chi odoo end mulguutaj baigaa yum, malaa!
Зочин:
Иш муу Равдангийн ах нар
2016-08-25