Таксины жолоочийг дээрэмджээ

Өнгөрсөн өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн ойролцоо таксины жолоочийг зодож, автомашиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
Эл хэргийг 32 настай Б гэх эрэгтэй согтуурсан үедээ үйлдсэн аж. Тэрбээр иргэн Д-ийн /20 настай эр/ таксинд гар өргөн суужээ. Улмаар түүнийг зодож, “Toyota Рrius-20” автомашиныг нь дээрэмдээд зугтсан байна.
Цагдаагийн алба хаагчид сэжигтнийг эрэн сурвалжилж, баривчилжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ