Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ
2016-08-25

Өнгөрсөн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

ЧД-ийн нутаг Бөмбөгөр худалдааны төвийн урд замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 31 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэрэг гарчээ.

 

Мөн  Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Могойт багт нүүрс тээвэрлэлтийн засмал замын 85 дахь км-т N.Benz маркийн автомашины жолооч Ж нь Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Э-ийн амь нас хохирсон.

 

Хэнтий аймгийн Батноров сумын нутагт шороон замд улсын дугааргүй С жолоочтой өөрөө буулгагч механизим онхолдож, жолооч С-н амь нас хохирсон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин