Лопез саллаа
2016-08-25

Дуучин, жүжигчин Женнифер Лопез таван жил үерхсэн найз залуу, бүжигчин Каспер Смартаас салсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос 2011 оны хоёрдугаар сард үерхэж буйгаа олон нийтэд зарласан билээ. Тэд өнгөрсөн хугацаанд нэг бус удаа салсан ч эргэн нийлцгээж байсан юм.

 

Лопезийн хэвлэлийн төлөөлөгч дээрх салалтын мэдээг баталж “Тэд салцгаасан. Салалтад ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй. Хос ярилцаж байгаад салсан. Лопез, Касперийн ирээдүйн уран бүтээлд амжилт хүсч байгаа” гэж хэлжээ.

 

Дуучин эмэгтэй инстаграмдаа “Чамд өгөх эцсийн бэлэг бол зөвхөн аз жаргал хүсэх” гэж бичээд 2013 онд хамтдаа авахуулсан зургаа нийтэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин