Ирэх сард дөрвөн кино нээлтээ хийнэ
2016-08-25

 

Тун удахгүй 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна.  Жил бүрийн есдүгээр сард олон уран сайхны кино нээлтээ хийдэг. Ингээд удахгүй нээлтээ хийх монгол кинонуудыг танилцуулж байна.

 

“Нэг өдрийн дайсан”

 

 

СТА, жүжигчин Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нарын Д.Эрдэнэбулган “Нэг өдрийн дайсан” хэмээх уран сайхны киног найруулжээ. Киноны гол дүрд Ш.Доржсүрэн буюу Т.Билэгжаргал, дуучин С.Хишигжаргал нар тоглосон байна. Тус кино энэ сарын 26-нд нээлтээ хийнэ.

 

“Нүдэн сондор”

 

 

“Төгс” энтертаймент, “Сүмбэр” энтертайментийн хамтын бүтээл “Нүдэн сондор” уран сайхны кино есдүгээр сарын 2-нд нээлтээ хийх гэж байна. Найруулагч Д.Энхбаатарын бүтээл тус киноны гол дүрд МУСТА жүжигчин Г.Золбоот, жүжигчин Э.Чинзориг, Б.Золжаргал, загвар өмсөгч О.Амгаланбаатар нар тогложээ.

 

“Одод болох хүслэн”

 

 

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчид бүтээлээ “Одод болох хүслэн” нэртэй инээдмийн уран сайхны киног бүтээжээ. Тус кино есдүгээр сарын 9-нд нээлтээ хийх юм байна. Киноны гол дүрд жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр нар болон “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тоглож байгаа аж. Энэхүү киноны найруулагчаар “Содура” киноны найруулагч Б.Жаргалсайхан ажиллажээ.

 

“Цагаан хадаг”

 

 

Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн  “Хүлэгү пикчерс” "Цагаан хадаг" хэмээх УСК бүтээжээ. Киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж, кино зохиолыг залуу зохиолч Т.Номуунзул бичжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

...
Shuud.mn
Сонин хачин