Халдлагаар 11 хүүхэд амиа алджээ

Сирийн Алеппо хотноо дараалласан террорист халдлага гарсны улмаас 15 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Амиа алдагсдын 11 нь хүүхэд” хэмээн Хүний эрхийн байгууллагын төлөөлөгч “AFP” агентлаг хэллээ.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл халдлагыг захиалсан болохоо мэдэгджээ. Тус бүлэглэл “Бид Сирийг эзлэх хүртэл цус урсах болно” хэмээн твиттер хуудастаа жиргэсэн байна.
Нэг террорист орон сууцны өмнө “Башар аль Ассад үхэх ёстой” хэмээн хэлээд өөрийгөө егүүтгэжээ. Энэхүү халдлагаас хагас цагийн дараа хотын төвд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин дэлбэрч, 36 хүн гэмтсэн гэнэ.
Таван жилийн хугацаанд Сирийн 290 мянган хүн амиа алдаж, дөрвөн сая хүн дүрвэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ