Трампийг арьс өнгөөр ялгаварлагч гэв
2016-08-26

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон дэмжигчидтэйгээ уулзах үеэр тэрбумтан Дональд Трампийг “арьс өнгөөр ялгаварлагч” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хилари “Америкчууд нэг үнэнийг мэдэх хэрэгтэй. Учир нь энэ улсыг шударга, хүний эрхийг дээдэлдэг хүн удирдах хэрэгтэй. Харин арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварладаг хүн Цагаан ордны сэнтийд залрах ёсгүй. Үнэнийг хэлэхэд, Трамп зөвхөн сонгуульд ялахыг зорьж байгаа. Хэрвээ энэ эрхэм ялалт байгуулвал АНУ нэгдсэн улс гэх статусаа алдах болно. Америкт олон мянган үндэстэн нэгэн гэр бүл болон амьдардаг. Тэд нэг нэгнээ хүндэлж, амар тайван оршин тогтносоор байна” гэж хэлжээ.

 

Трамп “Ерөнхийлөгч болбол Мексиктэй хиллэдэг хилийн дагуу хэрэм босгож, АНУ-д амьдарч, ажиллаж буй исламын шашинтнуудыг хөөж гаргаад, исламын шашинтнуудыг АНУ-д жуучлахыг хориглох болно” хэмээн мэдэгдсэн билээ. Түүнийг хүний эрхийг ноцтой зөрчиж буйг Ерөнхийлөгч Барак Обама хүртэл сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ooo:
Trump medrel muutai uwuu
2016-08-29
Зочин:
TENEG AVGAI
2016-08-27