Улаанбаатар
Жессика Алба шивээс хийлгэх дуртай
2016-8-26

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба ирэх сард худалдаанд гарах  “Allure” сэтгүүлийг чимж, сонирхолтой ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй ярицлагынхаа эхэнд шинэ сонирхолтой болсон талаар дуулгажээ.

 

Алба “Үнэнийг хэлэхэд би өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэд хэдэн шивээсийг хийлгэсэн. Надад шивээс их таалагдаж байгаа. Нэг өдөр хоёр шивээс хийлгэсэн тохиолдол бий. Эмэгтэй хүн тохирсон, эмэгтэйлэг шивээс хийлгэсэн. Нөхөрт минь миний шивээсүүд их таалагдаж байгаа. Харин охидууд минь ээжийнхээ шинэ сонирхолын талаар тийм ч их мэдэхгүй байгаа” гэж хэлжээ.

 

Сэтгүүл “Та аль аль хэсэгтээ шивээс хийлгэсэн бэ. Яагаад шивээсийг ийнхүү сонирхох болов?” хэмээн асуухад тэрбээр “Би зарим нууцаа л дэлгэмээр байна. Бусдыг нь нууцлахыг хүсч байна. Шилэн хүзүү, зүүн гарын булчин болон бугуй, хүйсний дэргэд. Би нэг өдөр найзтайгаа уулзсан. Тэр бугуй дээрээ нэг сарнай шивүүлчихсэн байсан. Тэрийг хараад л би шивээс хийлгэмээр санагдсан” гэж хариулсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин