Найман цэцэрлэгийн хичээл хугацаандаа эхлэхгүй
2016-08-26

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгаж байна. Шалгалтаар есдүгээр сарын нэгэнд үйл ажиллагаагаа эхэлж амжихгүй хэд хэдэн сургууль, цэцэрлэг байгаа нь тогтоогджээ. 

 

Тухайлбал Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгүүд засвараас шалтгаалан хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ. Баянгол дүүргийн 38,73, Хан-уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулиудын барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтанд орох боломжгүй байна.

 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилгын засварын ажил нь тендер хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан жил бүр оройтдог дутагдал энэ жил ч гарсаар байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bayngoliin 77 tsetserleg tvrvv jiliin obol exlex gej baixad exelsen medeej xvitend yugaa barix be dee say songuulias xousn neg yum exelsen mongo tsaasiig ni ertxen tsoxitsuulaad ogoxod yadag bnaaa odoo olon xvvxed gertee baix ni dee mod duusaxgvi xaragdaj bna lee
2016-08-27
Kk:
Ene chin l jinhene manai bolovsroliin sistemde herhen amhaardiin amid jishee shuudee gol zuildee huchee hayhgui bj uls oron hogjij bn gj hutsaldana yaduu buurai orooon gj
2016-08-26