Хорин мянган төрийн албан хаагчийг цомхотгоно

Улсын хэмжээнд 179 300 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын тоо 2012 оноос 40 000 хүнээр нэмэгджээ. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 20 орчим мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэдгийг Сангийн сайд Ч.Чойжилсүрэн хэллээ. Тэрбээр цомхотгосон хүмүүсийг ажилгүй орхихгүй. Тэднийг ажилтай болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2017 оны төсөвт тусгана хэмээн тайлбарлалаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ