Бельгид халдлага гарчээ
2016-08-26

Бельгийн Шима хотноо өнгөрсөн шөнө террорист халдлага болсон талаар “www.theguardian.com” мэдээллээ. Халдлагаар нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн хэмээн Шима хотын Цагдаагийн дарга мэдэгджээ.

 

Хотын төвийн спортын цогцолборын барилга дотор тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас барилгын цонх, шилэн хаалга хагарсан байна.

 

Шима хотод хэн халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Нийслэл Брюссель хотод өнгөрсөн гуравдугаар сард цуврал халдлага болж, 35 хүн амиа алдсан билээ. Уг халдлагыг Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэл захиалсан болохыг тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин